Нүүр / БЯСАЛГАЛ / Авшиг хүртэхүй

Авшиг хүртэхүй

ascendedmasterАвшиг хүртэх гэдэг нь мөн чанартаа сүнсийг нээх гэсэн утгатай. Бид ил далд янз бүрийн саад тотгорт бүрэн автсан байдаг болохоор авшиг гэгддэг зүйл бол бидний “Би” хэмээгчийг болон ертөнцийг адислахын тулд Билгүүн ухааны хаалгыг онгойлгож, сүнсийг ертөнц рүү нэвтрүүлэх үйл явц юм. Авшиг хүртэх гэдэг нь таны амьдрал шинэ урсгалд орсныг илтгэн харуулна. Тэр нь Багш таныг гэгээнтнүүдийн хүрээний нэг хүний хувиар хүлээн авлаа гэдгийг илэрхийлдэг. Энэ үеэс та цаашид жирийн хүн байхаа больж, яг л их сургуульд элсэнгүүт дунд сургуулийн сурагч байхаа больдогтой адилаар нэг шат ахисан хэрэг болох юм. Эрт цагт үүнийг Авшиг хүртэх буюу Бодь мөрт ирэх гэж хэлдэг байжээ… Авшиг хүртэх үедээ бид тийм ч цэвэр ариун байдаггүй ч дотоодод орших Бурханы хүч болон Багшийн нигүүлслийн ачаар цэвэршин ариусдаг. Шоронгийн хаалгыг цөмлөн гарах үедээ бид дуу аялгуу сонсож, гэрэл гэгээ хардгийн учир гэвэл тэдгээр нь материаллаг ахуйн хил хязгаарын цаана байдаг юм. Энэ нь авшиг хүртэх үед бид дээд ертөнцтэй холбогдон цаашид түүнээс салж хагацахгүй болсныг илтгэж байгаа юм.

Билгийн нүд бол тэнгэрт хүрэх хаалга бөгөөд та нар үлэмжийн их ертөнцөд нэвтрэн орох болно. Энэ аргыг уламжлах үед бид юу ч ярьдаггүй байтал харин та нар хамгийн дээд гэгээрлийг олж авна. Урьд өмнө нь танд хэзээ ч байгаагүй ямар нэгэн зүйлийг олж авах бөгөөд урьд өмнө нь хэзээ ч мэдэрч байгаагүй тийм гэм зэмгүй, тийм сайн сайхан, тийм сул чөлөөт хөнгөн сэхүүн байдалтай болж хувирна. Үүнд авшиг хүртэхийн ач холбогдол оршдог юм.

Та Бурханы дуу хоолойн дотоод хэлбэлзлийг энэ чихнийхээ оролцоогүйгээр сонсоно. Бурханы гэрлийг энэ нүднийхээ туслалцаагүйгээр олж үзнэ. Энэ тухай би ярьж чадахгүй нь. Үг хэл, ухаан сэтгэлгээ бол матери ба оюун санааны  хүрээнд /хязгаарлагдмал зүйл/ хамаарахаас биш Бурханы буюу сүнсний хүрээнд /хязгааргүй зүйл/ хамаарахгүй шүү дээ. Тийм учраас би түүнийг чимээ аниргүй, нам гүмд л дамжуулж чадна. Тийм болохоор бид үүнийг зүрхнээс зүрхэнд, сэтгэлээс сэтгэлд уламжлах гэж нэрлэдэг юм.

Авшиг хүртсэний дараа биднийг жинхэнэ гэрт маань хүргэж өгөхийн тулд дотоодын гэрэл маань Диваажинд хүрэх замыг гэрэлтүүлэн гийгүүлнэ. Тэгмэгц бид энэ ертөнцөд одоог хүртэл хэзээ ч мэдээгүй явсан тийм их аз жаргал, жинхэнэ ахуй амьдралаа олж авна.

Та осолд орох, хүндрэл бэрхшээлтэй учрах юм уу хэнд ч хандах аргагүй болсон үедээ ид шидийг үзэж мэдэрнэ. Тэр үед та Бурханы хүч чадлыг ухаарч ойлгоно. Тэгээд Бурхан таныг хайрлаж хамгаалж байдгийг мэдэх болно.

ТӨГС ГЭГЭЭРСЭН ИХ БАГШ ЧИН ХАЙ

”Гэрт тань хүргэж өгөхөөр би ирлээ” цоморлогоос

Санал болгох

Таван Сахил

1. Сэрэл мэдрэлтэй амьтны амийг бүү хөнөө. 2. Худал бүү ярь. 3. Өөрийн биш юмыг …